- Нүүр
- Мэдээ, мэдээлэл
- Кабелийн утасны өнгө юуг илэрхийлдэг вэ?
Зөвлөгөө
Эд зүйл дээр туссан гэрлийн ойлтын тусламжтай бид өнгийг ялгаж хардаг. Дэлхий дээр нийт 16 сая орчим өнгө байдаг. Өнгө нь зүгээр нэг харагдац биш бидний хэрэгцээнд аливаа бүтээгдэхүүнийг ялгах үүрэг зориулалтаар нь ангилж ялгахад чухал үүрэгтэй байдаг.
Кабелын утас нь үүрэг зориулалтынхаа дагжж өөр өөр өнгөтэй байдаг. Энэ нь кабелынхаа суурьлуулалт хийж байхад буруу холболт хийхээс урьдчилан сэргийлэх, гэмтэл гарсан асуудлыг хялбар олж илрүүлэхэд тусалдаг. Жишээ нь кабелын өнгө олон улсын стандартын дагуу газардуулгыг ногоон шар, 00-ын утсыг цэнхэр, галын утсыг ямар өнгөөр тэмдэглэж болно гэж үздэг. Манай улсад хэрэглэгдэж буй ихэнхи кабелийн утаснууд Орос болон Хятадаас орж ирдэг. Кабелын утасны өнгө ижил байдаг. Мөн кабелийн өнгө нь тухайн кабелийн чанарыг илтгэхгүй мэдээлэл л өгөх зориулалтай.
Зураг 1
Тэгвэл стандартад нийцсэн баталгаатай кабелийг хэрхэн сонгох вэ?
Кабелын гадна бүрээс дээрх үйлдвэрлэсэн улсын тэмдэглэгээ болон сертификатаар таних боломжтой байдаг. Чанаргүй кабелийг өөр улсад үйлдвэрлэсэн мэт тэмдэглэгээ болон сертификаттайгаар борлуулж хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг. Үүнээс үүдэн хэрэглэгч ялгааг мэдэлгүй стандартад нийцээгүй дуураймал кабельь сонгож хохирох аюултай. 
Зураг 2
Та ямар нэгэн кабель утас худалдан авахдаа сертификатыг шалгаж кабелын хэмжээсийг мэргэжлийн багажаар шалгуулан албан есны газраас авах нь зүйтэй юм.
Зураг 3